Улаанбаатар хотод дулааны шугам солих ажил үргэлжилж байна. Тодруулбал, өнөөдөр оройн 22:00 цагаас долоодугаар сарын 07-ны 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг Их тойруугийн гудамж буюу Авто плаза төвийн уулзварын баруун талаас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг ХААЖ, дулааны шугам солих засварын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.