Улсын онцгой комиссоос коронавирусний халдварын талаар мэдээллээ хийлээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр 11540 мянган хүнд шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1733 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол нэг тохиолдол эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 85770 болж нэмэгдэж байна.
Харин 908 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 11 хүн нас барж, халдварын улмаас нас барсан хүн 400 боллоо. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд 512 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин өнөөдрийн байдлаар 10248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 6338 хүн нь хөнгөн, 2830 хүн нь хүндэвтэр, 891 хүн хүнд, 189 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)