Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс сэрүүсч, хур бороо элбэг байгаагаас иргэд зуныг үзэхээ болилоо хэмээн ярьцгааж буй. Тэгвэл ирэх долоо,наймдугаар сард олон жилийн дунджаас илүү хална гэдгийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга, доктор Г.Баясгалан хэлж байна.
Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд үргэлжилсэн борооны улмаас үерийн түвшин эрс нэмэгдсэн. Зургаадугаар сарын эх болон сүүлчээр бороотой. Энэ жилийн тухайд үүлэрхэг, бороотой, агаарын температурын хувьд харьцангуй сэрүүн боловч зуншлага сайхан болж байгаа. Мөн энэ жилийн цаг уурын урьдчилсан төлөв байдлын хувьд ирэх долоо, наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү халах магадлалтай байна. Тодруулбал, ирэх сард зүүн болон говийн аймгуудаар хална. Ялангуяа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас илүү халж, түр зуурын бороотой” гэлээ.
У.Тэргэл