Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутгийн замд хоёр хүн гэмтсэн байна. Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 48, орон нутагт 25, улсын хэмжээнд нийт 73 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд жолооч нарыг явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгч хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.