Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хотгойн рашаан гэдэг газар 17 хүн самар түүж байснаас зургаан нь энэ сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд явжээ. Тэднийг буцах замд хоёр нь ядарч, эцээд замд үлдсэн байна. Гэтэл нэг иргэн нь нас барж, нөгөө нь сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 15-ний 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд мөн өдрийн 13:20 цагт хөдөлгөөн үйлдэж 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч, 50 настай, эрэгтэй отгоосоо дөрвөн км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа өчигдөр 17:08 цагт Хотгойн рашаан гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан хоёр иргэн энэ сарын 12-ний өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул Хотгойн рашаан гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (3)