Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусний эсрэг эмийн үнэтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Вирусний эсрэг хэрэглэх Авиган, Арбивир, Арбидол зэрэг гурван нэр төрлийн эмийг импортолж оруулж ирэхээр 15 ААН зөвшөөрөл авчээ. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас эдгээр ААН-үүдтэй уулзаж, тухайн эмийн үйлдвэрлэгчээс борлуулж байга үнэ, зах зээлийн үнэ зэргийг судалж дээд хэмжээг тогтоожээ.
Ингэснээр эмийн үнийн хөөрөгдөл арилна гэж тэд үзэж байна.
Тодруулбал, Украйнаас орж ирсэн Арбивир эмийн хувьд бөөний үнэ нь 21500, жижиглэнгийн үнийн дээд хязгаар нь 27950 төгрөг байхаар тохирсон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн Арбидол эмийн хувьд бөөний үнэ нь 15 мянга, жижиглэнгийн үнийн дээд хэмжээ 19500, харин ОХУ-д үйлдвэрлэсэн Арбидол эмийн бөөний үнэ 27720, жижиглэнгийн үнэ 36000 төгрөг байхаар тогтоожээ.
А.Сүх