Коронавирусний халдварын тохиолдол өдрөөс өдөрт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй болж эхэлснийг албаны хүмүүс анхааруулсаар байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн удирдах ажилтны өнөө өглөөний шуурхай зөвлөгөөнөөр эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн зургаан дүүргийн Засаг дарга нар албатуудтайгаа биечлэн оролцож байна. Зөвлөгөөнөөр өмнө төлөвлөсөн Бөхийн өргөө, Яармагийн Спортын төв ордон, их, дээд сургуулиудын дотуур байр зэрэгт ор дэлгэхээр ярилцсан бөгөөд эхний удаад Яармаг дахь Хотын захиргааны шинэ байрыг коронавирусний халдвартай жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор яаралтай дэлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт сая үүрэг болголоо.
Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эхчүүд, хүүхдүүд коронавирусний халдвар авах нь ихэссэн бөгөөд тэднийг вакцинжуулалтад яаралтай хамруулах арга хэмжээ авч байгаа ч санасан үр дүнд хүрэхгүй байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)