Сүүлийн өдрүүдэд 16-17 насныхныг Файзер вакцинд хамруулж эхлээд байгаа. Гэвч эцэг, эхчүүд мэдлэггүйгээсээ болоод нэг сарын бүр хэдхэн хоногийн дараа 16 нас хүрэх хүүхдээ дагуулж очин вакцинд хамруулахаар дараалалд зогсож байгаа тул ийм боломжгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Үүний нэг жишээ бол нэгэн ээж “Өнөө өглөө охиноо вакцинд хамруулахаар Монгол, Солонгосын коллеж дээр хоёр цаг гаруй дугаарлаж байгаад орлоо. Гэтэл охин чинь 16 нас хүрээгүй байна, хийхгүй гэв. Ирэх наймдугаар сард 16 нас хүрнэ гэсэн чинь яг сараараа явна. Цаанаасаа программ тэгээд заачихсан тул сар дутуу хүүхдүүдийн нэр гарч ирэхгүй гэв” хэмээн жиргэжээ.
Үнэхээр л эцэг, эхчүүд 16 нас хүрсэн хүүхдээ вакцинд хамруулах шаардлагатай бөгөөд хүрээгүй бол цаг, заваа алдан эрсдэлтэй бүс рүү очихгүй байхыг сэрэмжлүүллээ.
У.Тэргэл