Ардчилсан намаас шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг цар тахлын улмаас амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх эмгэнэлийн өдөр болгохыг шаардлаа.
Тэдний зүгээс цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгож, халдварыг энэ хэмжээнд хүргэсэндээ иргэдээсээ уучлал гуйх ёстой гэсэн юм.
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монголын төр шагнал, шийтгэл гэсэн хоёрхон зүйлийг мэддэг боллоо. Өнөөдөр 1 тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн 150 мянган медаль авч, тараах тухай ярьж байна. Зарим гишүүд нь энэ медалийн тоо багадсан, нэмүүлье гэж байна. Гэтэл энэ мөнгөөрөө яагаад амьсгалын аппарат авч болохгүй гэж. Цар тахлын улмаас амиа алдаж байгаа иргэдийн дийлэнх нь амьсгалын аппаратын хүрэлцээ муутайгаас амиа алдаж байна. Өнөөдөр цар тахлаар амиа алдсан иргэдийнхээ ар гэрт нөхөн олговор өгөх ёстой” гэлээ.
А.Сүх