Коронавирусний халдварын тохиолдол өдрөөс өдөрт маш эрчимтэй тархаж, өнөөдрийн байдлаар 447 хүн амиа алдаад байна. Халдварт өвчнөөр нас барагсдын дийлэнх нь өндөр настнууд байгаа ба тэд даралт, чихрийн шижин, зүрх, судасны өвчлөл зэрэг суурь өвчтэйн улмаас амиа алдах нь их байгаа юм.
Тэгвэл 99 настай буурай коронавирусний халдварын улмаас эмчлүүлж байгаад эдгэрч эмнэлгээс гарсан бол 102 настай буурай мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлэн, эдгэрч гарсан сайхан мэдээ байна.
У.Тэргэл