Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг нулимстайгаар гардсан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал Т.Мөнхбаярыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа тушаал гаргаж, албан тушаалаас нь чөлөөлжээ.
Харин түүний оронд “Улаан од” сонины сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байсан олноо “Сэрүүлэг” сонины гэдгээр танигдсан С.Баярмөнхийг томилсон байна. Тэрбээр мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд МСХ-ны Ерөнхийлөгч, ГХЯ-ны Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Сэтгэгдэл (10)