Яруу найргийн “Болор цом” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд зургаадугаар сарын 19-нд болох байсан “Болор цом-38” яруу найргийн наадмыг цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Энэ жилийн наадмыг цагдаагийн байгууллагатай хамтран хийх нь онцлог хэмээн мэдээлэл хийж байсан билээ. Яруу найргийн наадмыг товлосон хугацаанаас нь хойшлуулсан ч энэ зундаа багтаан хийхээр төлөвлөжээ.
У.Тэргэл