Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулна. Эдгээр цэгт 42 багийн 247 эмч, ажилтан ажиллаж 5,735 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102 хувь буюу 973,047 нь эхний тунд, 90 хувь буюу 858,461 нь давтан тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 605 жирэмсэн эх, 16-17 насны 5,130 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.