Улсын Үндэсний их баяр наадам ойртож байна. Энэ хэрээр уламжлал, ёс заншлаа дээдэлж ирсэн монголчуудын сэтгэл хөвсөлзөж, цаанаасаа л догдлон өдөр хоног тоолон хүлээдэг. Харин ноднин цар тахлын улмаас баяр наадмаа тэмдэглэж чадаагүй, энэ жилийн хувьд ч өнжих эсэх нь тодорхойгүй байна. Гэвч бөхчүүд, мэргэн харваачид нь хэдийнэ бэлтгэлдээ гарч, уяачид нь хурдан морьдоо сойж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэчих нууцхан хүсэлтэй сууцгаана.
Энэ хэрээр бөх, сур, уяачид нь “Бид дахин 100 жилийг үзэж чадахгүй. Тиймээс энэ удаагийн баяр наадмыг тэмдэглэх нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлж, төр, засагт хандаад байгаа юм. Харин маргаашийн буюу лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг эцэслэн шийдвэрлэх учиртай. Ташрамд, Монгол Улс 20 мянга орчим бөхтэй, 120 мянган уяачтай, 5676 эрхий мэргэнтэй юм байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)