Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 11765 хүнд шинжилгээ хийхэд 2231 тохиолдол илэрч, улсын хэмжээнд нийт халдварын тоо 98050 боллоо. Үүнээс Улаанбаатарт 1289, орон нутагт 934 тохиолдол илэрсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 12 хүн нас баржээ.
Түүнчлэн 585 хүн эмнэлгээс эдгэрч гарсан бол 301 гэийн хяналтаас гарчээ. Улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн 64,354 нь эдгэрээд байгаа бөгөөд эмнэлэгт 12,415 хүн эмчлүүлж байна. Үүний 7967 иргэн хөнгөн гэсэн оноштой байна.
Улсын хэмжээнд 16-аас дээш насны зорилтот бүлгийн 89.2 хувь нь нэг, 79.2 нь хоёр дахь тундаа хамрагдаад байна.
А.Сүх