Коронавирусний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсноос олон хүн гэрээр өөрсдийгөө эмчилж байгаа. Тэдэнд Эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангаас 70000 төгрөгийн эмчилгээний багц олгож байгаа гэх боловч бодит байдал өнөөдөр ийм байна.
Нэг хүний 70000 төгрөгийн эмчилгээний багц хаана очоод танагддаг юм, мэдэхгүй. Өнөөдрийн байдлаар Аньсвит үрэл 25 гр нэг уут, Витамин С 50 гр гурван уут, Амоксициллин 500 мг, Парацетамол 500 мг тус бүр нэг таблетка, цаасанд боодолтой нэг ширхэг эм өгч байна. Эмийн санд аньсны үрэл 430, витамин С 350, парацетамол 400, амоксициллин 2500 төгрөгийн үнэтэй байна. Нийт үнийн дүн барагцаагаар 4400 орчим төгрөг болж байна.
Энэ бүхнийг төр, засгийн хишиг гээд сүсэглэж хүртэх үү эсвэл ард түмнээ доромжилж байгаа явдал гэж ойлгох уу!
У.Тэргэл