Элсэлтийн ерөнхий шалгалт болоход найм хоног үлдлээ. Тодруулбал, коронавирусний цар тахалтай холбогдуулан энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 1-4-ний хооронд явуулахаар төлөвлөсөн. Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвөөс халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг хамруулахгүй байх санал гаргаж, иргэдийн шүүмжлэлийг хүртсэн.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан халдвар авсан болон тусгаарлалтад байгаа зэргээр ялгаварлахгүйгээр элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдыг бүгдийг нь хамруулахаа мэдэгдсэн. Харин халдвар авсан, тусгаарлалтад байгаа болон эрүүл сурагчдыг тусад нь ялгаж өрөөнд суулгахаар болсон аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)