Хууль зүйн байнгын хороо зургаадугаар сарын 22-ны буюу өнөөдөр хуралдаж, Гаваасүрэнгийн Азжаргалыг АТГ-ын дэд даргаар томилох тухай Байнгын хорооны томилгооны сонсгол хийж, тогтоолын төслийг дэмжлээ.
Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аар орсон Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа томилдог болсон. Энэ дагуу Г.Азжаргалыг АТГ-ын дарга З.Дашдаваа санал болгон оруулж ирсэн юм.
Г.Азжаргал нь 2016 оноос хойш АТГ-т ажилласан бөгөөд өмнө нь ЭЦГ-т мөрдөн байцаагчаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийн хүү аж.
Ташрамд, АТГ-ын дэд дарга асан Ж.Батсайхан нь 2020 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.
У.Тэргэл