Хоногт батлагдаж байгаа тохиолдлуудын тодорхой хувийг хүүхдүүдийн өвчлөл эзэлж байна. Үүнтэй холбогдуулан манай улс 12-оос дээш насны хүүхдүүдээ сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж байгаа билээ.
Энэ долоо хоногт 16-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулж байна.
Мөн Эрдэмтдийн зөвлөлөөс нийт хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах эсэх талаар судалж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 16-17 насны 5,827 хүүхэд дархлаажуулалтын I тундаа хамрагджээ.