Манай улс 16-17 насны хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байгаа. Ирэх долоо хоногоос 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхлэх юм.
Дэлхий дээр 11 сая орчим хүүхэд өвчилж, 7000 гаруй хүүхэд нас баржээ.
Манай улсад 21 мянга гаруй хүүхэд өвчлөөд байгаа бөгөөд өвчин нь хүндэрч нас барсан хүүхэд ч байгаа гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ. Тиймээс хүүхдүүдийг дархлаажуулах нь нэгдүгээрт, нас барах, хоёрдугаарт, хүндрэхээс урьдчилан сэргийлэх ганц зам нь гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
А.Сүх