Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 100 мянгыг давлаа. Үүнтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудын хомсдол үүсч, одоо ажиллаж байгаа нь их ачааллын улмаас халдвар авах эрсдэл ихэсчээ.
Тиймээс ЭМЯ-наас “Ковид-19” цар тахлын тархалт нэмэгдсэнтэй холбоотой хүний хүчний дутагдал үүсэж байгаа тул яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, лаборатори, рентгений мэргэжлийн боловсон хүчин болон бусад эмнэлгийн мэргэжилтний нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа тул голомтод ажиллах боломжтой эмнэлгийн болон энгийн иргэдийг түр хугацааны ажилд урьж байгаагаа мэдэгдлээ.