Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын зургаа, суурин 20 цэг ажиллана.
Эдгээр цэгт 40 багийн 239 эмч, ажилчид 3,188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1,731, II тунд 1,959 буюу нийт 3,659 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.