Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 11 мянга гаруй хүнээс шинжилгээ хийхэд 2366 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 102,629 боллоо. Үүний 2361 нь дотоодын халдвар бөгөөд тав нь эмнэлгээс шалтгаант халдвар байна.
Шинээр бүртгэгдсэн халдварын 1482 нь Улаанбаатарт, орон нутаг 879 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд 13 хүн коронавируст халдварын хүндрэлийн улмаас амиа алджээ. Эдгээр иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.
А.Сүх