Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт коронавирусний шинжилгээг 12,559 хүнд хийснээс 2271 хүнээс халдварын тохиолдол илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдварын тоо 104,900 болж байна.
Шинээр бүртгэгдсэн халвар бүгд дотоодоос илэрсэн бөгөөд Улаанбаатарт 1231, орон нутагт 1040 халдвар илэрчээ.
Мөн хугацаанд 977 хүн эдгэрч, 11 хүн коронавируст халдварын хүндрэлээр нас баржээ.
А.Сүх