Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2 дах хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоол батлагдан гарсан.
Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.
“Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоолыг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.