Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 24-нд 13 хүнд уучлал үзүүлж, өчигдөр орой тэднийг хорих ангиас сулласан юм.
Олны таньдгаас “С.Зориг”-ийн хэргийн холбогдогчид болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтээ яллуулсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “ЖДҮ”-ийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Д.Галсансүх нар уучлалд хамрагдсан байна. Яруу найрагч Д.Галсансүхийн хувьд 2020 оны зургаадугаар сард авто осол гаргаж, автомашинд явсан сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон хэрэгтээ анхан шатны шүүхээс 3,3 жилийн хорих ял сонссон билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)