Улаанбаатарт хотод махны ил задгай худалдааг хориглох саналыг ШӨХТГ-аас гаргажээ. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "70 давхар буюу оршуулгын газартай хил залгаа салхин доор байршиж, ил задгай махны худалдаа эрхэлж байгаа нь Нийслэлийн иргэдийн мах, хүнсний аюулгүй байдалд байнга эрсдэл учруулж байна.
Мөн эрүүл ахуйн ноцтой зөрчил илэрсэн нь тодорхой хэмжээнд хөрсний гүн бохирдол, ариун цэвэртэй холбоотой асуудал учраас 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод махны ил задгай худалдааг хориглох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хүргүүллээ" гэжээ.
Сэтгэгдэл (2)