Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу зургаадугаар сарын 25-ны өдөр 11748 хүн шинжилгээ хийхэд 2362 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1227 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Харин нэг тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 106452 болж нэмэгдэж байна.
Харин 1134 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 12 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд 1172 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин өнөөдрийн байдлаар 13554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 8881 хүн нь хөнгөн, 3327 хүн нь хүндэвтэр, 1092 хүн хүнд, 253 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар