Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр буюу зургадугаар сарын 25-ны 19:13 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ. Тус онгоцоор 169 зорчигч ирж, иргэдийг “Кемпински”, “Новотел”, “Намуун”, “Сүнжингранд” зочид буудалд тусгаарласан байна.
Тус нислэгээр тусгай зөвшөөрөлтэй хоёр, “Ковид-19”-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 39 зорчигч, хамт зорчиж байгаа хоёр хүүхэд, нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.