Хөнгөн хэлбэрийн оноштой хүмүүс заавал эмнэлэгт хэвтэнэ гэх шаардлага тавих нь олширчээ. Энэ нь эргээд хүнд, маш хүнд хүмүүсийн орны хэрэглээг бууруулах, эдгээр хүний эмнэлэгт хэвтэх боломжийг хаах хүндрэл учруулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд дэлгэсэн орны ачаалал бүрэн дүүрч, хүмүүсийг коридорт хэвтүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14138 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнд,
-Хөнгөн - 9450 (66.8 хувь)
-Хүндэвтэр - 3352 (23.7 хувь)
-Хүнд - 1095 (7.7 хувь)
-Маш хүнд - 241 (1.7 хувь) байна.