Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуулийн хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдын нэрэмжит талархал болон багшийн сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар урамшууллаа.
Х.Долгорсүрэн багшийн хувьд цар тахлын үед өөрийн санаачилгаараа хувийнхаа зардлаар сургуулийнхаа 1000 гаруй сурагчдад амны хаалт оёж өгсөн юм. Тэрбээр "Сайддаа баярлалаа... Багш бидний ажлын ачаалал, эрч хүчийг мэдэрч нийгэмдээ эзлэх байр суурийг минь өндөрт өргөж ойлгуулж, урам зориг өгч дэмжиж байдагт мянга мянган сурагч багачууд, эцэг эхчүүд, эрдэмтэн мэргэн багш нарынхаа нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Боловсролын төлөө хийж байгаа үйлс бүхэн тань тэгш дүүрэн байг гэж ерөөе" гэжээ.