Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авахад халдварын 1811 тохиолдол илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 983, орон нутагт 823 тохиолдол илрээд байна. Халдварын тохиолдол өнгөрсөн өдрүүдээс бага зэрэг буурсан ч тайвшрах болоогүй.
Халдвараар 30-34 насныхан голдуу өвчилж байна. Тиймээс гадуур гарах үедээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байхыг анхааруулж байна.
Сүүлийн 24 цагт 834 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 70792 боллоо. Мөн 15 хүн коронавируст халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нас барсан хүний тоо 533 болж байна.
А.Сүх