
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр 1727 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1404 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 3 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 113,232 болж нэмэгдэж байна.
Харин 790 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 15 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд 2215 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин өнөөдрийн байдлаар 14131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 9523 хүн нь хөнгөн, 3147 хүн нь хүндэвтэр, 1210 хүн хүнд, 251 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар




















































Сэтгэгдэл (2)