
Засгийн газраас ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг авах захиалга өгсөн. Тэгвэл Спутник V вакцины эхний 10 мянган тунг энэ сарын 30-ны өдөр буюу маргааш хүлээн авах юм байна. Вакциныг эхний тунгаа хийлгээд хоёрдугаар тунг нь хүлээгдэж буй иргэдэд хийнэ.
Харин дараагийн 10 мянган тун вакциныг долоодугаар сарын эхний хагаст нийлүүлнэ гэдгээ Оросын талаас мэдэгджээ.



















































