
Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар,
- Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолын тухай танилцуулгыг сонсох,
- Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай,
- Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” байгуулах санал дэмжих тухай,
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэж байна.
“КОВИД-19” цар тахлаас сэргийлэх онцгой дэглэмийг баримтлан Нийслэлийн ИТХ-аас хуралдаанаа цахимаар явуулж буй юм.



















































