
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан зарим нэгэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газар эрүүл мэндийн салбарт санхүүжилт нэмэх зорилготой төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.
Тодруулж хэлбэл, эрүүл мэндийн салбарт нэмж 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн төсөлд тусгасан. Мөн айл өрх, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал олгохоор болж байна. Мөн айл өрхийн тог, дулаан, усны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг он дуустал үргэлжлүүлж, сайжруулсан түлшийн үнийг 2022 оны гуравдугаар сар хүртэл 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн ” гэлээ.
У.Тэргэл



















































