
ОХУ-ын Амур мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, өчнөөн зуун хүн орон гэрээ орхин аюулгүй газар руу дүрвэхэд хүрээд байна. Онцгой байдлын яамны мэдээгээр, урьдчилсан байдлаар 16 суурингийн орон сууцны 388 байшин, 20 гаруй зам, 5 гүүр үерт автжээ. Үүнд, Благовещенскэд олон арван байшин үерт автан гэрэл цахилгаангүй болсон байна.
Мөн сүүлийн нэг хоногийн хугацаанд голын усны түвшин хоёр метрээр өссөн учраас 1500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Гамшигт өртөгсдөд туслах ажиллагаанд 1000 гаруй хүн, 240 техник, 34 завьтайгаар оролцож байгаа юм байна.



















































