
Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ Дархан-Уул аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Сумдын удирдлагуудад сумын нутаг дэвсгэрт ямар нэг ой, баяр наадам тэмдэглэхгүй байх үүрэг даалгаврыг 14 хоногийн өмнө өгсөн. Иймд бөхийн барилдаан, сур харваа болон хурдан морины уралдаан болохгүй. Харин уяачдыг улсын наадамд оролцох боломжийг нь хангаж өгсөн.
Мөн долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадам тэмдэглэх эсэхийг шийднэ гэх хугацааг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 1-н болгосон. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын нэгэн хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баяр наадам, ойн ямар нэг албан ёсны арга хэмжээ зохион байгуулахгүй" гэв.
Б.Баатар




















































Сэтгэгдэл (1)