
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд удаагүй Олимпийн аварга Н.Түвшинбаяр нутагтаа бөхийн галдаа гарч, бэлтгэлдээ орсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Харин түүнд зодуулан тархиндаа хүнд гэмтэл авсан багын найз Э.Энхбат нь БНСУ-д эмчлүүлж байгаа ч бие нь дээрдэхгүй хэвээр байгаа аж. Тэрбээр ухаан орсон ч нүдээ хөдөлгөхөөс өөрийг хийж чадахгүй байгаа. Харин Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудастаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Эхнэр хүүхдээ орхихгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ. Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд энэ л орчлонд залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч” хэмээжээ.
У.Тэргэл




















































Сэтгэгдэл (9)