
Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд өнөөдөр өдөр 12 цагийн орчимд хүчтэй мөндөр орж орон сууцны болон автомашины цонх хагарч, гадна пасадыг эвджээ. Мөн сумын гудамж талбайн гэрэлтүүлгийн шон хазайж, унасан байна. Түүнчлэн нэг айлын гэр нурсан гэх дуудлага аймгийн онцгой комиссын утсанд мэдээлэгдээд байгаа аж. Мөндрийн голчийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд иргэдийн мэдээлж буйгаар теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орсон байна. Сумын Онцгой комиссоос ажлын хэсэг гаргаж, хохирлын хэмжээг нарийвчлан гаргахаар ажиллаж байгаа юм байна. Мөндөр 8 минут орчим орсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.






















































Сэтгэгдэл (1)