Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багт Багануур дүүргийн харьяат хоёр хүн самар түүхээр иржээ. Тэдний нэг нь энэ сарын 16-ны өдөр Хагийн хар нуурын чиглэлд явсан байна. Харин нөгөө нь энэ сарын 20-нд гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болжээ.
Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллага өчигдөр 17:00 цагт хүлээн авсан байна. Одоогоор эрлийн ажил үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл (1)