Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, гадаадын улсад суух 25 Элчин сайдын томилгоог хэлэлцсэн бол цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг наймдугаар сарын 31-ныг хүртэл сунгалаа.
Мөн хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгажээ. Тодруулбал, коронавируст халдварын эрсдэлийг бууруулах үүднээс автозам, төмөр замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг наймдугаар сарын 31-ныг хүртэл мөн сунгажээ.