Архангай аймагт зургаадугаар сарын 11-ний өдөр 11 настай унаач хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдсэн харамсалтай явдал болсон. Унаач хүүхдийн биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлэл гарч байсан ч эх сурвалж үүнийг үгүйсгэлээ. Азаар хүү хөнгөн гэмтсэн ба эмчилж байгаа эмч нь хүүг хот руу авчирч байгаа аж.