Цар тахлын хүнд энэ үед Үндэсний их баяр наадмыг цахимаар ч болов тэмдэглэхийг иргэд эсэргүүцсээр байгаа. Үүнийг дагаад аймгууд ч баяр наадам тэмдэглэхээс татгалзаж, энэхүү хөрөнгөө “Ковид”-оор өвчилсөн хүмүүст зориулахаар эхнээсээ шийдвэр гаргаад байгаа билээ.
Аймгуудын мэдрэмжтэй, зүрх, сэтгэлтэй Засаг дарга нарын энэхүү буухиаг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат үргэлжлүүллээ. Тэрбээр аймгийнхаа баяр наадамд зориулсан төсөв, хөрөнгийг “Зүрх мартахгүй” төслийн зүрхний хагалгаанд хамрагдах аймгийнхаа хүүхдүүдийн зардалд өгөхөөр болсон байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
У.Тэргэл