Цар тахлын үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх үүднээс орон сууцны Ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долоодугаар сарын 1-ныг хүртэл хойшлуулах арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн билээ.
Харин зээлийн эргэн төлөлтийг сунгасан хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Монголбанк энэ талаар “Засгийн газраас хойшлуулах шийдвэр гаргаагүй учир энэ асуудлыг Монголбанк дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс иргэд маргаашаас Ипотекийн болон хэрэглээний зээлээ эргэн төлж эхэлнэ” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)