Коронавирусний халдварын талаарх нэгдсэн мэдээлэл, шинжилгээний хариу зэргийг мэдээлдэг Eruul.gerege.mn сайт өчигдөр ажиллахгүй, тодорхойгүй хугацаагаар системыг хаагаад байсан билээ.
Учир нь “Гэрэгэ системс” ХХК 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “ЭрүүлМН” системийг ашиглалтад оруулан Онцгой байдлын ерөнхий газар болон Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ч дөрөвдүгээр сараас хойш төлбөрөө аваагүй тул өчигдөр буюу долоодугаар сарын 1-ний 00:00 цагаас системээ зогсоогоод байсан юм.
Тэгвэл тус компани ажлын хөлсөө аваагүй ч иргэдийн эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүй болгохгүйн тулд системээ хэвийн ажиллагаанд оруулж, дараах мэдэгдэлийг гаргасан байна.
Б.Баатар