УИХ-ын эмэгтэй гишүүд удаан хүлээлгэсний эцэст арайхийн нэг бултаараа олны өмнө үзэгдэв. Үндэсний их баяр наадмыг хойшлуулах нь зөв гэх мэргэн санаагаа тэд өчигдөр цуварч зогсож байгаад л мэдэгдлээ. Зөв л дөө.
Гэхдээ тэднийг цар тахлын улмаас өдөрт 15-аараа, долоо хоногт 100 орчмоороо монгол хүний алтан амь эрсдэж, уушги орлуулах аппарат хомс улмаас олон хүн амьсгалын дутагдалд орж амиа алдаж байхад, жирэмсэн эхчүүд олноороо өвчилж, хоёрхон сартай балчир нярай эндэж байхад дуугарах болов уу.
Нэгдэж, нэгдээд холбогдох байгууллагуудыг шахаж шаардан асуудлыг бага ч болов шийдчих болов уу. Эмзэг энэ асуудалд эх хүн, эмэгтэй хүний чин сэтгэлээр хандаж, дуу хоолойгоо хүргэн түүчээлэх болов уу гэсэн хүлээлт, найдлага нийгэмд байлаа. Харин тэд арайхийн олны өмнө гарч, наадмыг хойшлуулахыг хүслээ. Харамсалтай ...
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)