Дуучин Ука буюу Д.Уламбаяр цахим наадам хийхийг дэмжиж, өв соёлоо хадгалан, уламжлал, ёс заншлаа хойч үедээ уламжлуулахыг хүсч байр сууриа илэрхийлснээс болж олон мянган дагагчаа алджээ. Түүний бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан нь олон хүний эгдүүцэл, дургүйг зэрэг хүргэж, фэнүүд нь ч түүнээс татгалзаж эхэлжээ.
Цаг үеэ мэдрээгүй түүний энэхүү байр суурь хоёрхон хоногийн дотор 32 мянган дагагчаа алдахад хүргэсэн бөгөөд цахимд олон дагагчтай эрхмүүд хэлж, ярьж буйдаа цензуртэй хандахгүй бол нийгмийн бухимдлыг улам өөгшүүлж, өөрсдөө ч эвгүй байдалд орж болохын жишээ энэ юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)