Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын нэгний өдөр 9485 орчим хүн шинжигээ хийхэд 2371 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1494 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол эрүүл мэндийн таван ажилтан халдвар авсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 120,339 болж нэмэгдэж байна.
Харин 877 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 14 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
2170 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)