МИАТ ТӨХК-ийн Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ7132 дугаарт ачаа тээврийн нислэг өчигдөр 23:55 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газардлаа. Тус нислэгээр 4 хайрцаг, 707кг буюу 20.000 тун Sputnik V вакциныг тээвэрлэн авч ирэв.
Энэхүү вакциний 10.000 тун нь Монгол Улсын Засгийн газраас ОХУ-д гаргасан вакцин худалдан авах хүсэлтийн дагуу ирж буй хоёр дахь ээлжийн вакцин бөгөөд 10.000 тун нь хувийн хэвшлийн захиалгат вакцин юм.
Сэтгэгдэл (3)